БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2018 онд Пёньянд болсон дээд хэмжээний уулзалтын дараа Ким Жон Уны түүнд бэлэглэсэн хоёр нохойг хуулийн дагуу өөртөө үлдээх эрхгүй.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Коми, Сонган гэх нэртэй нохдыг Хойд Солонгосын удирдагч Мүн Жэ Инд төрийн тэргүүнийх нь хувьд бэлэглэсэн тул Мүн Жэ Ин албан тушаалаа өгсний дараа тэднийг өөртөө үлдээх боломжгүй аж.
Энэ тохиолдолд Коми, Сонгон хоёр дараагийн төрийн тэргүүн Юн Сог Ёлд эсвэл төрийн байгууллагад очих магадлалтай гэнэ.
Юн Сог Ёл ноход эзэдтэйгээ үлдэх ёстой гэж үзэж байгаа ч боломжгүй тохиолдолд тэднийг өөрөө авахад бэлэн гэж мэдэгджээ. БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч дөрвөн нохой, гурван мууртай гэнэ. Харин Мүн Жэ Ин Коми Сонган хоёроос гадна хоёр нохой, нэг мууртай.
Коми, Сонган хоёр БНАСАУ-д гаргаж авсан үүлдрийн анч ноход аж.
Сэтгэгдэл ( 0 )