Польшийн хилчид хөгширсөн нохойдоо тэтгэвэр олгохыг шаардаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Польшийн цагдаа, хилийн цэрэг зэрэг хүчний байгууллагын алба хаагчид мөр зэрэгцэн эдгээр албанд зүтгэж, насны болон эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан  дөрвөн хөлт нөхдөдөө тэтгэвэр олгохыг эрх баригчдаасаа шаардаж байна.

“Ийм хүуль батлуулахын төлөө бид хоёр жил хөөцөлдөж байна. Бидний ноход тэтгэвэр авч, тусгай хангамж эдлэх бүрэн эрхтэй” хэмээн Хил хамгаалалтын алба хаагчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Роберт Лис хэвлэлээр мэдэгджээ.

Одоогийн байдлаар тус улсын хүчний байгууллагуудад 1700 орчим нохой үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс жилд 150 нь 7-8 нас хүрч, тус албанд тэнцэхгүй болдог байна.

Польш улсад дөрвөн хөлт “ахмад алба хаагчдыг” хамгаалах, тэтгэвэр олгох тухай хууль байдаггүй учир тэд тэтгэвэрт гараад асрамжийн газарт эзэнгүй нохдын адил хүргэдэг байна.

Албаны нохой тэтгэвэрт гарахад нь түүнийг амьгүй эд хөрөнгө мэт үзэж, “акталдаг”. Тиймээс хууль хүчнийхэн насан өндөр болсон дөрвөн хөлт нөхдөдөө тэтгэвэр олгож, хангамж эдлүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм гэж Роберт Лис ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(92.45.251.66) 2019 оны 11 сарын 01

манайд бол сургасан хүмүүс нь өөрсдөө аваад асарч тойлдог биз дээ.польшид бол бараг хаячихдаг юм шив дээ.ямар өөдгүй юм бэ..

0  |  0
зочин(202.179.25.63) 2019 оны 05 сарын 16

гүйцэтгэж буй үүрэг нь хүнтэй эн зэрэгцэх тул тэтгэвэр тогтоолгох санал нв зөв ,

1  |  0
Top