Хоолны дуршил ихтэй ч жин нэмэхгүй байх 3 АРГА

2024 оны 05 сарын 07

Хоолны дуршил ихтэй хүмүүс болон жирэмсэн, сарын тэмдэг нь ирсэн зэрэг үед хоол идэх дуршил нэмэгддэг хүмүүст дараах зөвлөгөөг хүргэе.


Бага багаар хувааж ид

Ялангуяа сарын тэмдэг ирсэн үед хүний тархинд өлсөх мэдрэмж энгийн үеийнхээс илүү ихээр орж ирдэг байна. Ингэж өлссөн үедээ юм идэхгүй тэвчих нь дараа нь илчлэг ихтэй хоол идэх хүслийг төрүүлэх тул хоолоо бага багаар хувааж идэх зуршлыг бий болгоорой. Бага багаар ойр ойрхон хооллох нь жин нэмэхгүй байх арга юм.

Орчноо соль

Та гал тогоогоороо байнга эргэлдэх, хөргөгчөө онгойлгож үзэх зуршилтай бол энэ орчноо солихыг зөвлөж байна. Гарч алхах, өөр өрөөнд юм хийх зэргээр анхаарлаа өөр зүйлд чиглүүл.

Шүдээ угаа

Байнга юм идмээр санагдаад байдаг бол хооллож дуусаад шүдээ угааж байгаарай. Амны хөндий цэвэрлэгдэх үед хүний хоол идэх бодол нь алга болдог аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top