Илүүдэл жингийн улмаас жилд 20 сая хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Дэлхийн хүн амын бараг 40 хувь нь илүүдэл жингийн асуудалтай байдаг талаар ОХУ-ын алдартай эмч, телевизийн хөтлөгч Александр Мясников ярьжээ. Илүүдэл жингээс болж дэлхий дахинд жилд 20 сая гаруй хүн нас барсан байна.

Илүүдэл жингийн улмаас үүссэн чихрийн шижин, зүрхний шигдээс, цус харвалт, хавдруудын улмаас хүмүүс нас бардаг аж.

Тэгвэл жилд “COVID-19”-ийн улмаас 1.5 сая хүн, өлсгөлөнгөөс болж 10 сая хүн нас баржээ. Илүүдэл жингээс улбаатай нас баралт цар тахал, өлсгөлөнг давж байгаа нь аюулын дохио хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Таргалалт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, архи, тамхины хэрэглээний талаар анхааруулга өгөөд ч хүмүүс цочихоо байсан гэж мэргэжилтнүүд үздэг. Нийтийн дунд дасал болсон эдгээр аюулын эсрэг зогсоход хувь хүний ухамсар, мэдлэг туршлага, эрүүл сэтгэлгээ ихэд нөлөөтэй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top