Дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн хэт таргалалттай

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

Олон улсын 1500 эрдэмтэн, судлаачаас бүрдсэн баг дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн, тэр дундаа хүүхэд, өсвөр настнууд хэт таргалалттай болохыг тогтоожээ.

“The Lancet” сэтгүүлд мэдээлснээр, 1990-2022 оны хооронд хүүхэд, өсвөр настнуудын дунд таргалалтын түвшин дөрөв дахин нэмэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн дунд таргалалт хоёр, эрчүүдийн дунд гурав дахь нэмэгджээ.

2022 оны байдлаар, 159 сая хүүхэд, өсвөр настан, 504 сая эмэгтэй, 374 сая эрэгтэй жингийн илүүдэлтэй байна. Үүний сацуу дэлхий дахинд олон сая хүн хоол, тэжээлийн дутагдалд нэрвэгджээ. Номхон далайн болон Карибын тэнгисийн орнууд болон Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад тураал болон хэт таргалалт өндөр үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top