НҮБ: Хүн төрөлхтөнд шинэ цар тахал нүүрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Эрүүл хоол хүнсний хүртээмж хумигдаж байгаатай холбогдуулан дэлхийг хамарсан таргалалтын цар тахал хүн төрөлхтөнд нүүрлэж байна гэж НҮБ-ын шинжээчид зөгнөжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, хоол хүнстэй холбоотой тэрхүү өөрчлөлт коронавирусний цар тахлаас үүдэлтэй. НҮБ-ын тооцоолсноор, дэлхий дээр гурван тэрбум хүний орлогын хэмжээ буурсны улмаас эрүүл хоол хүнс авч чадахгүйд хүрчээ. Ингэснээр тэд түргэн хоол буюу эрүүл мэндэд хортой, хямд өртөгтэй хоол хүнсийг сонгох болсон байна.
Энэ оны сүүлч гэхэд манай гарагийн 130 сая гаруй хүн өлсгөлөнтэй нүүр тулах бол хөгжингүй орнуудыг үүнээс ноцтой асуудал болох хэт таргалалт заналхийлж байна. Хэт таргалалтын аюул нь өнөөгийн коронавирусний цар тахалтай ижил гэж шинжээчид мэдэгджээ.

Дэлхий дээр илүүдэл жинтэй хүмүүсийн тоо өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсээс хэд дахин илүү байна. Тухайлбал, Их Британийн хүн амын гуравны нэг хэт таргалалттай бол долоон нас баралт тутмын нэг нь эрүүл бус хооллолтоос үүдэлтэй аж. Түүнчлэн, илүүдэл жинтэй хүмүүс чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар тусах магадлал өндөр байдаг байна.

Шинжээчдийн хэлснээр, одооноос шаардлагатай арга хэмжээ авахгүй бол ирэх арван жилд жингийн илүүдлээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудал эрүүл мэндийн салбарын зардлыг жилд 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд хүргэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИХ ИДЭХ ЧИНЬ ДОН (139.5.218.41) 2020 оны 12 сарын 09

Идэх хүсэл шуналаа хязгаарлахгүй бол ийм л болно шүү дээ. Өвчин багатай, урт насалдаг хүмүүс бага иддэг гэсэн шүү. Идэмхий хүмүүс ойлгох. Хоол идэлгүй яахав гэхдээ зарим хүмүүс маш их идэж байна, идэхээ багасгаад өлсөж байгаа хүмүүст өгнө үү. THANKS

0  |  0

Top