Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн цус бүлэгнэх эрсдэл зургаан сарын турш өндөр хэвээр байдаг болохыг Их Британийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.
Их Британийн анагаах ухааны “BMJ” сэтгүүлд бичсэнээр, судлаачид 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сарын хооронд ковидын халдвар авсан нэг сая гаруй хүний мэдээллийг халдвар аваагүй дөрвөн сая хүний мэдээлэлтэй харьцуулан судалсан байна. Судалгаагаар ковидын халдвар аваад эдгэрснээс хойш зургаан сарын турш уушгины артерийн бөглөрөл үүсэх эрсдэл өндөр хэвээр байдаг бол хөлийн венийн судасны бөглөрөл үүсэх эрсдэл гурван сарын турш өндөр байдгийг тогтоосон байна. Ингэхдээ эрүүл хүмүүстэй харьцуулахад ковидоор өвчилж байсан хүмүүст уушгины артерийн судасны бөглөрөл үүсэх эрсдэл 33 дахин, хөлийн венийн судасны бөглөрөл үүсэх эрсдэл тав дахин өндөр байжээ. Ковид хөнгөн туссан хүмүүст ч энэ эрсдэл өндөр болохыг судалгаагаар тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )