Салатнаас нь хүний хурууны тасархай гарсан кафег шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

АНУ-ын Коннектикут мужийн нэгэн оршин суугч эмэгтэй Chopt түргэн хоолны сүлжээг шүүхэд өгчээ. Учир нь түүний авсан салатнаас хүний хурууны тасархай гарчээ.

Тус кафены менежер эмэгтэй хоол бэлтгэх явцад болгоомжгүй байдлаас болж хуруугаа гэмтээсэн болж таарчээ. Хожим нь кафены менежер эмнэлгийн тусламж авсан байна. Харин хурууны тасархай нь салатанд үлдэж, улмаар үйлчлүүлэгчийн захиалсан салатнаас гарч иржээ. Үйлчлүүлэгч нэхэмжлэлдээ идэж байсан салатнаас хүний хурууны тасархай гарч ирэхэд сэтгэл зүйн цочролд орж, дотор нь муухайрах, бие нь тавгүйрхсэн тул нөхөн төлбөр шаардсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top