Коронавирусээс болж “KFC” сүлжээ алдарт урианаасаа татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Түргэн хоолны “KFC” сүлжээ ресторан коронавирусний цар тахалтай холбогдуулан “Хуруугаа долоом амттай” гэсэн алдарт уриагаа тохиромжгүй гэж үзэн, түр хугацаанд татгалзахаар шийджээ.

“Бид онцгой нөхцөл байдалд ороод байна. Бидний уриа өнөөгийн нөхцөлд тохиромжгүй байна. Хэдийгээр бид энэхүү уриагаа хэрэглэхээс түр хугацаанд татгалзаж буй ч дэлхийн дахинд хүмүүсийн идэхийг хүсдэг хоолны амт, чанар огтхон ч өөрчлөгдөхгүй” гэж “KFC” сүлжээний маркетингийн мэргэжилтэн Кэтрин Тан Жиллеспай мэдэгджээ. Тохиромжтой цаг нь ирэхэд энэ уриа эргэн ирнэ гэж  тэрбээр онцолсон байна.

“KFC” нь АНУ-ын түргэн хоолны сүлжээ ажиллуулдаг “Yum! Brands” корпорацын салбар юм. Өдгөө “KFC” сүлжээ дэлхийн 140 улс оронд нийт 23 мянган ресторантай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top