А.Ууганбаяр: KFC-гээс хордсон хүү маань КАРРИТАЙ ТАХИА идсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

2019.03.18-ны өдөр түргэн хоолны KFC сүлжээгээр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдлээ. Өмнө нь тус сүлжээны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 50 гаруй хүн хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчлүүлсэн.

Харамсалтай нь, эл явдлаас хойш нэг сар гаруй хугацааны дараа 25-р эмийн сангийн хажуу дахь салбарт ДАХИН АСУУДАЛ үүслээ. Үйлчлүүлсэн аав, хүү хоёр ХӨСҮТ-д эмчлүүлж байна. 

Тэд гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагт ХӨСҮТ-д очсон гэв. Хүүгийн биеийн байдал одоогоор дээрдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хэллээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байгаа ба зохих шинжилгээг авсан, гурав хоногийн дараа хариу гарна гэлээ. Эмнэлэгт хүүгээ сахиж байгаа аав “Хүүхдүүддээ KFC ресторанаас бүтээгдэхүүн худалдан авч өгөхгүй байх”-ыг уриалж, ярилцлага өглөө.  

Сануулахад, 2019.02.08-15-нд “Зайсан KFC” түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлсэн 116 хүнд хордлогын шинж илэрч, 50-иад хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.

KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийсэн. НМХГ-ын мэдээлснээр /2019.03.19/ "Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон ба Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 14 сая төгрөгийн торгуул ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураажээ. Мөн KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан гэж НМХГ-аас мэдээлж байна.

Бид хордлого авч, эмнэлэгт хэвтэж буй аав, хүү хоёртой уулзаж, аав А.Ууганбаяраас болсон явдлын талаар тодрууллаа. 

МОБАЙЛ ТВ: Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!
 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.215) 2021 оны 12 сарын 01

1. Хэн ч ид гэж албадаагүй, ялангуяа хүмүүс хордчихоод байхад яах гэж хүүхдийнхээ эрүүл мэндээрээ дэнчин тавьж ордог юм бэ? 2. Шөнийн 1 цагт хүүхдээ дагуулаад kfc орсон гэхээр юу гэсэн үг үү? Шөнө амарч байх ёстой үед нь ходоод гэдсийг нь хогоор дүүргээд хямралгүй яахав дээ, өдрийн цагаар ч биш шөнө явж л байдаг, хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн шөнө дунд тостой юм идэхээр ходоод гэдэс хямардагштээ, эцэст нь эрүүл мэндээ хамгаалах сонголт таны гарт л байна, би угаасаа өөрөө ч тэр хүүхдүүдтэйгээ ч тэр кфс ордоггүй хүн байна

1  |  0
ЗОЧИН(64.119.16.78) 2021 оны 12 сарын 01

ХОРДЛОГТОЙ ГАЗАР ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙТАЛ ИРГЭД ОРЖ ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ ХОРТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИДЭЖ БАЙГАА ИРГЭДИЙН УХАМСАР ЮМ ДАА ГЭРТЭЭ ГУРИЛТАЙ ХООЛОО ХИЙЖ ИДЭЖ БАЙ ХҮМҮҮС МИНЬ

1  |  0
bi(122.201.21.129) 2021 оны 12 сарын 01

idehee baichih geheer ochij ideed hordood bhiin.

1  |  0
чека(202.9.45.72) 2021 оны 12 сарын 01

одоо боллоо шүү дээ.

1  |  0
иргэн(64.119.23.173) 2021 оны 12 сарын 01

энэ хараал идсэн газрыг хаагаач ээ, эзэн нь гээд торгуудыг хорьж шалгаач, новшийг

1  |  1
Х(103.212.117.252) 2021 оны 12 сарын 01

Шөнийн 1 цагт хүүхдээ дагуулаад кфс орж л бдаг. Ккк

1  |  0
Ээ(43.242.243.65) 2021 оны 12 сарын 01

Мэдсээр бж үлийгээ хиж хүүхдээ дагуулж ордог байнаа

3  |  0
Шодорго ёс(66.181.186.125) 2021 оны 12 сарын 01

Бусад мэдээллийн сайтууд энэ талаар бичээгүй байсан. Тэгэхээр Таван богд компани бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ХААЛТЫН гэрээ хийждээ!!!

3  |  1
lo(122.201.21.115) 2021 оны 12 сарын 01

uursduu orohoo bolichihooch tegeed l gonshignood bh um

2  |  0
Иргэн(103.9.89.18) 2021 оны 12 сарын 01

Энэ балай KFC-ийг хаагаачээ. Удаан хадгалагдсан гений өөрчлөлттэй хортой Хятад тахианы махаар Монголчуудыг хордуулаад дууслаа шүү дээ. Энэ удаан үйлчилгээтэй хорноос чинь хичнээн хүн хордож хэдэн жилийн даараа хавдраар үхэх магадлалтай болоод байгаа юм билээ яаж мэдэх юм бэ.

7  |  0
Top