KFC сүлжээний СТАНДАРТ ба Монголтой адил тохиолдлууд

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй KFC түргэн хоолны сүлжээний салбараар үйлчлүүлсэн 42 хүн хоолны хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдэж, олон зуун хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар Блумберг мэдээлжээ. Энэчлэн лабораторийн шинжилгээгээр ундны усанд нян илэрсэн гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Монголчууд бид олон хүнийг хамарсан энэхүү хордлогын тохиолдлын араас маргаан өрнүүлж, тэр хэрээр олон улсын сүлжээ дэлгүүрийн стандарт, үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Нэг хэсэг нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын дүгнэлт, тайлбарт эргэлзэж байгаа бол нөгөө хэсэг нь дэлхийн брэнд үйлчилгээнд "Монгол хүний стандарт" гологдов уу гэдэг санааг ч хэлж байгаа. Иймд бид Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж буй цувралынхаа хүрээнд KFC сүлжээний олон улсын стандарт ба адил тохиолдлуудыг тоймлон хүргэж байна.

 

KFC түргэн хоолны сүлжээ ЯМАР СТАНДАРТ мөрддөг вэ?

 

1930 онд АНУ-ын Кентакки мужид анх байгуулагдсан KFC сүлжээ өнөөдөр дэлхий даяар 17 мянган сүлжээ ресторантай үйл ажиллагаа явуулж байна. Тахиа бэлтгэх өвөрмөц жороороо алдаршсан KFC-д чанарын хяналт түүхий эдийн нийлүүлэлтээс эхэлдэг байна. ISO 9000 стандартыг нэвтрүүлсэн тус компани бүтээгдэхүүнийхээ чанарыг хангах үүднээс бүтээгдэхүүний тэжээллэг байдлын чанар, түүхий эдийн чанар, хэрэглэж буй тоног төхөөрөмж, сав суулганы чанар, нийлүүлэгчид тавигдах чанарын шаардлага, үйлчилгээний газрын ариун цэвэр, үйлчилгээний чанар, ажилчдын эрүүл ахуй, тоног төхөөрөмжийн ашиглалт, өдөр тутмын үйл ажиллагааны хяналт зэрэг чанарын өндөр шаардлага тавьж ажилладаг байна.

 

Гэсэн хэдий ч тус компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, шүүмжлэл, үйл ажиллагааны доголдол, ноцтой асуудлууд гарсаар иржээ.

 

Хамгийн сүүлд гэхэд 2018 оны хоёрдугаар сард түүхийн эдийн хомсдлоос болж тус сүлжээ Их Британи дахь 900 рестораныхаа 646-гийнх нь хаалгыг барьж, нэг хэсэгтээ л шуугиан дэгдээж байв. 2015 онд ВВС телевиз KFC-д нийлүүлдэг тахиа, нядалгааны газрын тухай баримтат кино гаргаж, мөн л дуулианы эзэн болж байжээ. Энэ мэт KFC-тэй холбоотой янз бүрийн тохиолдлууд Герман, Шинэ Зеландаас авахуулаад Энэтхэг, АНУ-д хүртэл гарсан нь бий.

 

2017 онд KFC "2018 оны сүүлч гэхэд антибиотиктой тэжээлээр тэжээсэн тахианы махаар үйлчлэхээ зогсооно" гэж мэдэгдэж, нийгмийн эрүүл мэндийн төлөө чухал алхам хийж байжээ.

 

2012 онд тус компанитай холбоотой хэргийг Австралийн Сидней хотын шүүх шийдвэрлэж байв. Тус шүүх KFC ресторанд тахианы хөл идсэнээс болж зүүн тархи нь гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон долоон настай охины гэр бүлд 8.3 сая ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргаж байжээ. Охины идсэн тахианы маханд салмонелл нян илэрсэн талаар мэдээлэлд дурьдсан байв. Хэрэг явдал 2005 онд болсон ч охины хэргийн шүүх хурал 2012 онд шийдсэн юм. Энэ бүх хугацаанд KFC компанийн удирдлагууд үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг үл тоомсорлож ирсэн гэж шүүмжлүүлдэг бөгөөд KFC компанийн бүтээгдэхүүнээс болж хордсон гэх нотлох баримт байхгүй хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдаж байжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.119.216) 2019 оны 02 сарын 23

Geniin oorchlolttei toms heregledeg tegehgui bol goe boldoggui gedeg hudlaa toms olon yanz

0  |  0
П(66.181.185.173) 2019 оны 02 сарын 21

Баатарсайханых 9 уерээрээ халуун тамд шарагдана удахгуй эхэлнэ

0  |  0
Зочин(202.179.27.61) 2019 оны 02 сарын 20

Тэгээд яахав? Хаа ч хордлого гардаг гэсэн үг үү. Таван богдынхон бичүүлж байгаа юм байна

0  |  0
Зочин(112.72.11.121) 2019 оны 02 сарын 20

Хань татаж байна уу? Монгол хүний шилдэг арга. Хамт ойчих нѳхѳр хайж байгаа хэрэг. Ингэж олноор хордсон нь бараг анхны тохиолдол юм биш үү?

0  |  0
irgen(202.21.115.165) 2020 оны 05 сарын 05

ene hogiig hereglehee l bolichihooch dee, mongol maliinhaa mahiig l idetsgee hamgiin sain chanartai ni shuu

1  |  0
Top