СЭДЭВ: Сүүлийн 3 сард 500 гаруй хүн хүнснээс ХОРДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

 

Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг. Иргэдийн хэрэглэж буй хүнс тэжээлийн чанараас нийгмийн эрүүл мэндийн ерөнхий байдал шалтгаалдаг. Гэвч сүүлийн жилүүдэд бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнсэнд аюулгүйн баталгаа үгүй болж, нийтийг хамарсан хоолны хордлогууд удаа дараа гарах болсонтой холбогдуулан ZINDAA.MN сайт энэ сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ долоо хоногт онцолж буй манай сэдэв - ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ.

 

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “Хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улсын нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг  зохицуулж буй эрх зүйн актын хүрээнд бүрддэг.

 

 

Өөрөөр хэлбэл, дээрх хууль дүрмийн дагуу хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг бөгөөд  Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүнс–Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан ажиллаж буй. Гэвч нийтийг хамарсан хоол хүнсний хордлогууд шил дараалан гарсаар байгаа нь цаасан дээрх хууль дүрэм хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байгаагийн тод жишээ юм.

 

Хүнсний аюулгүй байдлыг хөндөх цуврал энэ удаа Монголд гарч байсан олныг хамарсан хордлогын тохиолдол, учир шалтгааны талаарх мэдээллийг тоймлов.

 

ЖИШЭЭ 1: НЭГ БАЙГУУЛЛАГЫН 100 ГАРУЙ АЖИЛТАН ЗЭРЭГ ХОРДОВ

 

2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах соёл амралтын төвд “НВЦ” компанийн 300 гаруй ажилчид шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. Улмаар уг баярын маргааш буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тус байгууллагын 100 гаруй ажилтанд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсанаас биеийн байдал нь хүндэрсэн 20 иргэн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт явуулсан хэдий ч шалгалтын дүнг нийтэд мэдээлээгүй өнгөрч байв.

 

ЖИШЭЭ 2: ДОТУУР БАЙРНЫ 71 ХҮҮХЭД БАКТЕРИАР ҮҮСГЭГДСЭН ХООЛНЫ ХОРДЛОГООР ӨВЧЛӨВ

 

Одоогоос хоёр сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хоолны хордлого гарч, 71 хүүхэд хордсон ноцтой тохиолдол гарч байв.

Хордлогын дэгдэлттэй холбогдуулан тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газраас хордлогын голомтод ажиллаж, дүгнэлт гаргасан юм. Шинжилгээний дүнгээр тус хордлого нь и.коли хэмээх бактериар үүсгэгдсэн хоолны хордлого болох нь тогтоогдож, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлснээр дэгдэлт намжсан байдаг.

 

“KFC”-ГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНД ХОРДСОН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА

 

Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “KFC”  Зайсан салбараар үйлчлүүлсэн иргэдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, 2019 оны хоёрдугаар сарын 10-20-ны хооронд буюу өчигдрийн байдлаар нийт 300 гаруй хүн эмнэлгийн байгууллагад хандаад байна.

 

Уг хордлогын дэгдэлттэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт оруулахад, тус рестораны хэрэглэж байсан ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, “Сэвэн ап” нэртэй ундаанаас нянгын бохирдол илэрснээс гадна гал тогооны хоёр ажилтнаас цусан суулга өвчний нян илэрсэн. Нийт 300 гаруй хүн хордсон хоолны хордлогын шалтгааныг “Таванбогд” компанийн дотоод хяналт шалгалт сул, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн стандартаа баримтлаагүйгээс үүдэж, шигэл буюу цусан суулга өвчний нянгаар үүсгэгдсэн хордлого гарсан гэх тайлбарыг албаныхан өгөөд байгаа юм.

 

Сүүлийн гурван сарын хугацаанд гарсан хоолны хордлогуудын гуравхан тохиолдлоос харахад нийт  500 орчим хүн хордож, өвчилсөн байх ба эдгээр тохиолдол тус бүр хариуцлага хүлээх эзэнгүй хоцорсон нь нийтийн хоол, үйлчилгээний стандарт, хүнс тэжээлийн чанар, хоол хүнсний эрүүл ахуйн байдал хэдийнэ алдагдсаныг харуулж байна.

 

Угтаа бол иргэдийг эрүүл мэндээр нь хохироож буй дээрх асуудлуудад зөвхөн хяналт шалгалт хийгээд зогсохгүй шалтгаан нөхцлийг үүсгэсэн этгээдэд хариуцлага тооцох механизм зайлшгүй ажиллаж байх ёстой.

 

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛИЙН ТОО, ГОЛЛОН ТАРХСАН ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

(10 000 хүн амд, 2016-2017 оны байдлаар)

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (31.35.91.181) 2019 оны 02 сарын 23

Gol ni standartaa murduj ajilah heregtei evropoor duuren kfc bn hamgiin orlotoi suljee

0  |  0
Zocnin (68.145.61.75) 2019 оны 02 сарын 22

Delhii dayar ene suljee biznesiin ner hund unax ucnraas mongolcnuudad tohood ongorcn bh shiw dee

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 02 сарын 22

Hyatadaas oruulj irj bgaa tahianii maxand huanalt tawyuacnee Hyatad bol ayultai yamarcn naidwargyi Kfs giinhen olon ulsad ner hundtei zoogiin gazraa haalgahgyi tuld mongolcnuudad tohood ongorcn bna daa ugtaa iim suljeenees owcnin uusgegcn ilerwel mash tom torguuliig ug suljeenii tolgoi kompani huleejh yostoi bdag

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 02 сарын 22

Hyatadaas oruulj irj bgaa tahianii maxand huanalt tawyuacnee Hyatad bol ayultai yamarcn naidwargyi Kfs giinhen olon ulsad ner hundtei zoogiin gazraa haalgahgyi tuld mongolcnuudad tohood ongorcn bna daa ugtaa iim suljeenees owcnin uusgegcn ilerwel mash tom torguuliig ug suljeenii tolgoi kompani huleejh yostoi bdag

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 02 сарын 22

Hyatadaas oruulj irj bgaa tahianii maxand huanalt tawyuacnee Hyatad bol ayultai yamarcn naidwargyi Kfs giinhen olon ulsad ner hundtei zoogiin gazraa haalgahgyi tuld mongolcnuudad tohood ongorcn bna daa ugtaa iim suljeenees owcnin uusgegcn ilerwel mash tom torguuliig ug suljeenii tolgoi kompani huleejh yostoi bdag

0  |  0
Од(202.70.34.115) 2019 оны 02 сарын 21

Гэнэт уххаан орсон юм шиг, мэдэхгүй хэн байгаа юм, хэрэгжүүлж байгаа хэн байгаа юм, худлаа хөөрцгөөгөөд бай

0  |  0
Top