НМХГ-ЫН ДҮГНЭЛТ: “Зайсан KFC” салбарыг 14 саяар торгосон

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийлээ. Мөн KFC сүлжээ хоолны газрын  бусад салбарууд дээр ямар арга хэмжээ авч ажилласан талаар мэдээлэл өгсөн юм. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. Зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны концентрацийн хугацаа дууссан. KFC хоолны газрын нийт 410 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Гэтэл 9 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байна. Гэх мэт 64 зөрчлийг илрүүлж, тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан. Дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан. Ажиллагааны хүрээнд зөрчлийг арилгуулж, тухайн салбарууд дээр 4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Долоон салбар дээр улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

"Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон. Мөн Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлгийн 14.4 дүгээр зүйл, 15.3.1 дүгээр зүйл, 15.2 дугаар заалтуудыг үндэслээд 14 сая төгрөгийн торгуул ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан.

KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан.

Сэжиг бүхий 18 төрлийн 5960 төрлийн амталсан болон амтлаагүй тахианы мах, бэлэн болсон бүтээгдэхүүнийг хурааж, устгуулах арга хэмжээ авсан.

Эмнэлгийн үзлэгт ороогүй есөн хүнийг Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзлэгт хамруулсан. Өвчтэй хүн илрээгүй.

Мөн KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч "Си си эс эм жи" компанийн үйл ажиллагааг шалгасан. Зохих гэрээ зөвшөөрөлгүй, ус түгээч байсан нь илэрсэн. Зөрчлийн хэрэг нээж, 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр  оногдуулж ажилласан. Тухайн худгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь тохирч байгаа. Халдварт өвчний дэгдэлт, шигэлийн үүсгэгч болох нь тогтоогдсон" гэлээ.

"Зайсан KFC" түргэн хоолны газраас бусад 11 салбар нь хэвийн ажиллаж байгаа юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.115.126) 2019 оны 03 сарын 19

ЗАЙСАН БОЛ МАШ МУУ УСТАЙ ГАЗАР ТЭНДЭХИЙН ОРШИН СУУГЧИД НЬ БАРАГ ГЭРЭЭСЭЭ ХОРДООД Ч ИРЖ МЭДНЭ ШҮҮ.

1  |  0
иргэн(202.21.115.126) 2019 оны 03 сарын 19

НМХГ гэж алч салбартаа дандаа ниргэсэн хойно нь хашгирсан байгуулга байх юм.Барилга,нийтийн аж ахуй гээд бүгд яг ижил ажлийг ардаас нь хийдэг газар.

0  |  0
Zochin(66.181.176.68) 2019 оны 03 сарын 19

Hortoi tahianii mahaar l uilchilj hun horduullaa bizdee. Haah heregtei. Gaigui mongotei humuus maani hordoj duusah ni ...

0  |  0
Top