Чарлз Дарвин яагаад эмэгтэйчүүд гомдохоороо далай шиг нулимс унагадаг болох талаар санаагаа чилээдэг байжээ. Түүнээс эмэгтэйчүүд хэзээ ч үнэтэй шуб нэхдэггүй байсан байх. Тиймээс сэтгэгч уйлах нь хувьслын явцад санамсаргүй бий болсон гэсэн хувилбарыг дэвшүүлсэн байх. Тэрээр нулимсыг зөвхөн нүд цэвэрлэх үүрэгтэй л гэж үздэг байжээ.
Харин агуу эрдэмтэн энэ удаад эндүүрчээ. Израил, АНУ-ын эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг эмэгтэйчүүдийн нулимс тусгай бодис агуулдаг болохыг тогтоожээ. Тэрхүү бодисоор амьсгалахад эрчүүдийн тестостероны түвшин буурдаг байна. Харин тестостерон нь түрэмгий, огцом зан авиртай холбоотой. Үүн дээр үндэслэн эрдэмтэд эмэгтэйчүүд эрчүүдийн зан авирыг зөөллөж, зүрх сэтгэлийг нь уяраах гэж уйлдаг гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Энэ таамгаа батлахын тулд судлаачид нэгэн сонирхолтой туршилт явуулсан байна. Туршилтад 22-25 насны зургаан бүсгүйг оруулж, шаардлагатай хэмжээний нулимс цуглуулжээ. Дараа нь 30 эрэгтэйг мөнгөөр компьютер тоглоом тоглуулсан байна. Оролцогчдын мөнгийг луйвардаж, оноог нь хасахад түрэмгийн зан авир гарч иржээ. Энэ үед тэдэнд эмэгтэйчүүдийн нулимс бүхий шингэн үнэртүүлэхэд түрэмгий авир нь 43.7 хувиар буурч байсан гэж судлаачдын багийн ахлагч, Израилын Хүний тархи судлалын үндэсний төвийн судлаач Шани Агрон онцолжээ. Компьютерын тестийн үр дүнг MRI шинжилгээгээр баталгаажуулсан байна. MRI шинжилгээгээр эмэгтэйчүүдийн нулимсны нөлөөгөөр эрэгтэй оролцогчдын тархин дахь түрэмгий зан авиртай холбоотой эд эсийн идэвх буурсныг тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 3 )
Нулимсаа үзүүлж бах тавыг нь хангадаггүй,гомдсоноо хэлж ёжтой үгэнд нь бүдэрдэггүй,ёс дүрэм ярьж уйлагнадаггүй\n Хатан хүний ухаан зааж \nХарц боол шиг дээрээс нь харж\n Хатавч хавьцаа суудлыг нь ацаглаж\nХамар дорх хагархайнд нь \nХасар банхарын идүүр дөхүүлж....\nАмьдрах ёстой м шиг байна до,үхссссс\n
Ялгаварлан гадуурхсан судалгаа байна, эрэгтэй хүн ч гэсэн уйлах эрхтэй.
Монгол эрчүүд эмэгтэй хүний нулимсаар нааддаг бах таваар хангадаг нулимсаа аль болох үзүүлэхгүй бай бүсгүйчүүдээ