Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, шүүхээс 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд түүний биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Энэ талаар ШШГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сандаг “С.Батчулуун эмч ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р хаалттай хорих ангид 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр цагдан хоригдсон. Өнөөдрийн байдлаар биеийн байдлаас шалтгаалж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон хоригдол хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ял эдлэхэд саад болохуйц өвчин тогтоогдсон, өвчилсөн тохиолдолд түүнийг 401-р хорих ангийн эмнэлэг, хяналтын комисс санал хүргэж, саналыг прокурорт хүргүүлж, прокурор шүүхэд өгч, шинжээчийн дүгнэлт гарснаар ялаас чөлөөлөх талаар эцэслэн шийдвэрлэдэг.
Харин С.Батчулуун эмчийн хувьд хорих ял эдэлж байх хугацаандаа зайлшгүй гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон учраас Эрүүл мэндийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар хоригдлыг гадна эмнэлэгт эмчлүүлэх журмын дагуу өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчлүүлж байна.
Тухайн хүн маань хорих ял эдэлж байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон хорих ангийн дотоод журамд заасан эргэлт, уулзалтын хуваарийн дагуу ар гэрийнхэнтэйгээ уулзах ёстой. Харин тухайн хүний биеийн байдал хүнд байвал сахиур байх шаардлагатай зөвшөөрлийг аваад сахиур оруулдаг” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Даварцан эмч шэхээрээ шоронд орох ёсгүй тэ тэгээл худлаа өвдөн ингэмэн тэгсэн гээд хууль нь хүлцэнгүй гасан ялаа эдлээчээ тэгвэл бусад хүмүүс энгийн хүмүүс ягаад өвдсөн ч ялаа эдлээд гяндан шорондоо байгаад бдгым Тэгш Эрх хаана бн эмч хүн шоронд орох ёсгүй тэ
ХҮНИЙ ЦОГЦОСНООС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭРХТЭН АВЧ ШУНАЛДАА ХӨТЛӨГДСӨН ЭНЭ НОВШ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО ГЭДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ БОЛОЙ. ХҮНИЙ АМЬ АВРАХ СЭТГЭЛЭЭР БУС ХЭН НЭГЭНД СУУЛГАЖ МӨНГӨ АВАХЫН ДОН ЧИНЬ ИЙМ ЯЛД УНАГАСНЫГ ОЙЛГО ЭНЭ ХУЖАА ЭТГЭЭД
ED ERHTENII NAIMAACHIN HUN DEE
Тэр үүүхийн шийдвэр чинь халтар нохойн идүүрэнд байгаа байлгүй. Хүчин төгөлдөр биелэгдэх ёмтой гэвүү??? Түй чёрт. Хаа байна тэр үүүхийн шийдвэр чинь биелүүлдэг хүн байна уу? Монголд. Тэгвэл их хуралд суугаа дав. Цогтбаатараа ялыг нь идлүүлээч. Харж байя. Смтой хошногоны ацнууд чадах байхдаа. Ьэр шүүхтэйгээ далд орморууд\n