АНУ-ын Бэйлорын анагаах ухааны коллежийн эрдэмтэд улаан махны хэрэглээ бие организмд системийн үрэвсэл үүсгэж, архаг өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна.
“The American Journal of Clinical Nutrition”сэтгүүлд мэдээлснээр, үрэвсэл нь олон төрлийн архаг өвчин, тэр дундаа зүрх, судасны өвчний эрсдэлийн гол хүчин зүйл болдог байна. Орчин цагт хүмүүст улаан махны хэрэглээгээ бууруулах зөвлөмж өгдөг болсон. Гэтэл энэ ойлголт нь өмнө нь явуулж байсан судалгааны дүн дээр үндэслэсэн байдаг ба шинэ судалгаагаар энэ нь батлагддаггүй байна. Судалгаанд дөрвөн мянган хүнийг оролцуулсан ба хонь, үхэр, гахайн зэрэг улаан махны хэрэглээ, үрэвслийн гол итгэлцүүр болох С-реактив уураг хооронд холбоо байхгүй болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )