Бидний идсэн хоол хүнс биед зөв шингэж байх нь маш чухал. Хоолоо буруу шингээвэл хор болох аюултай. Ходоодоо эрүүл байлгахын тулд дараах таван аргаар хооллоорой.
Халуун, бүлээн ундтай хослуул
Хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл халуун, бүлээн зүйл уугаарай. Зарим хүн хоол идэхдээ хүйтэн зүйл уух дуртай байдаг. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах, хоол шингэхгүй байх гол шалтгаан болдог.
Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалз
Лаазалсан бүтээгдэхүүнүүдэд химийн найрлага ихээр агуулагдсан байдаг. Энэ нь хоол биш хор болно гэдгийг хүн бүр мэддэг гэдэгт итгэж байна.
Стресстэй үедээ хоол бүү ид
Хоолыг зогсоо байдлаар, алхаж байхдаа идэх зэрэг нь мэдээж тохиромжгүй. Мөн стресстэй үедээ хоол бүү идээрэй. Хүн яарсан үедээ хоолыг бүрэн зажлалгүй залгидаг бол стресс, бухимдалтай хүн хэт их идэхийн зэрэгцээ, ямар хоол хүнсийг юутай хольж байгаагаа анзаарахгүй.
Махыг дангаар нь идэж болохгүй
Та маханд хэчнээн дуртай байлаа ч дангаар нь хэрэглэж болохгүй. Жимс ногоотой хамт идэх нь хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжинэ.
Хоолыг бүрэн болгож байж ид
Заримдаа бид шинэ ногоо, салат идсэний дараа ходоод гэдэс хямардаг. Энэ нь уг хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа юм. Ногоог чанаж, боловсруулалгүй идэх нь амин дэмийг нь хадгалдаг, эрүүл мэндэд тустай ч ходоод түүнийг боловсруулах гэж маш их “ажилладаг”.
Сэтгэгдэл ( 0 )