Японы эрдэмтэд жимс, ногоо нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

 

Жимс, ногоог тогтмол хэрэглэх нь нас барах эрсдэлийг 10 орчим хувиар бууруулдаг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ.

1990-ээд оноос эхэлсэн судалгаанд 95 мянган хүн хамрагдсан байна. Тухайн үед оролцогчид 40-60 настай байжээ. Тэднийг жимс, ногооны хэрэглээний хэмжээгээр таван бүлэгт хуваасан байна.

Өнгөрсөн хугацаанд 95 мянган хүнээс 24 мянган нь хорвоог орхисон байна.

Судалгаанаас үзвэл, жимсний хэрэглээ өндөр байсан эхний хоёр бүлэгт нас барах эрсдэл 8-9 хувиар бага болохыг тогтоосон байна. Ногооны өндөр хэрэглээтэй оролцогчдын нас барах эрсдэл 7-8 хувиар мөн бага байжээ. Судалгааны явцад эрдэмтэд оролцогчдын эрүүл мэнд, зуршил, удамшлын өвчин зэрэг хүчин зүйлсийг тооцож байжээ.

Судалгааны дүнд эрдэмтэд хоногт дор хаяж 300 гр ногоо, 140 гр жимс идэж байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.69.3) 2022 оны 09 сарын 09

калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүнсний ногоо хамаагүй идвэл нас барах эрсдэл 10 хувь нэмэгддэг гэнээ

0  |  0
Top