Европын эрүүл мэндийн систем ковид-19 цар тахалд хэт төвлөрсний улмаас тус тивийг хорт хавдрыг давлагаа нөмөрч болзошгүй гэж “Guardian” хэвлэлд бичжээ.
“Lancet Oncology” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, цар тахлын хязгаарлалт, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн нь хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээ, оношилгоонд сөргөөр нөлөөлжээ. Цар тахлын үед нэг сая орчим хорт хавдрын тохиолдол анхаарлаас гадуур үлдсэн байна. Энэ салбарын үйлчилгээний чанар буурснаар хорт хавдар хожуу шатанд оношлогдох болжээ. Энэ нь хорт хавдраас үүдэлтэй нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна гэж шинжээчид анхааруулжээ.
Хөл хорионы улмаас лабораториудын үйл ажиллагаа зогсож, эмнэл зүйн туршилтууд саатсан нь хорт хавдрын судалгаанд ихээхэн нөлөөлжээ.
Үүнээс гадна Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагаа ч мөн Европ дахь хорт хавдрын судалгаанд сорилт болж байна. Учир нь ОХУ, Украин нь дэлхийн хорт хавдрын судалгаанд томоохон хувь нэмэр оруулдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
BITGII SHAAAAA