Дэлхийн хүн амын талаас илүү хувь 2035 он гэхэд хэт таргалах магадлалтай болохыг Дэлхийн таргалалттай тэмцэх холбооноос явуулсан судалгаа харуулжээ.
Одоогийн байдлаар 2.6 тэрбум хүн буюу нийт хүн амын 38 хувь хэт таргалалттай байна. Улс орнууд эрүүл бус хоолны сурталчилгааг хязгаарлах, татварыг нэмэгдүүлэх зэрэг хэт таргалалттай тэмцэх арга хэмжээ авахгүй бол 12 жилийн дараа буюу 2035 он гэхэд дэлхийн хүн амын 51 хувь буюу дөрвөн тэрбум гаруй хүн хэт таргалалттай болно. Судалгаанаас үзвэл хэт таргалалт хорт хавдар, зүрхний өвчин болон бусад төрлийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Хэт таргалах үзэгдэл насанд хүрэгчдээс илүү хүүхэд, залуусын дунд хурдан тархаж байна. Өдгөө 18 нас хүрээгүй 208 сая эрэгтэй хүүхэд жингийн илүүдэлтэй байгаа бол жингийн илүүдэлтэй 175 сая охин байна. Хэт таргалалт Африк, Азид түлхүү нэмэгдэх хандлагатай байгаа бол Швейцар, Норвег, Финланд, Исланд, Швед зэрэг Европын 10 улс хэт таргалалттай тэмцэх тал дээр дорвитой арга хэмжээ авдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 0 )