Энэтхэгийн хамгийн жижигхэн ямаа Гиннесийн дээд амжилтуудын ном бүртгэгджээ. Карумби бяцхан ямааны өндөр 38 см аж.
Ямааны эзэн Питер Лену ямаа нь ер бусын жижиг биетэй гэж бодоогүй аж. Түүний фермд зочилсон найз нь энэ талаар хэлсний дараа малын эмчид очин, өндрийг нь хэмжүүлсэн байна. Керала мужийн фермер Лену нийт 23 ямаатай аж. Дээд амжилт тогтоосон Карумби хээлтэй байгаа аж. Ирээдүйд түүний төл эхийнхээ дээд амжилтыг эвдэж магадгүй гэж Лену ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )