АНУ-ын фермер Эд Карри дэлхийд хамгийн халуун чинжүүний шинэ төрлийг гаргаж, дэлхийн дээд амжилт тогтоосныг Гиннесийн ном баталжээ.
Шинэ “Pepper X” сорт нь дэлхийн дээд амжилтын өмнөх эзнээс нэг сая нэгжээр халуун гэнэ. Чинжүүний халуун чанарыг тогтоодог Сковиллын шаталбараар “Pepper X” 2.69 сая нэгж бол өмнөх дээд амжилтыг 10 жилийн турш хадгалсан “Carolina Reaper” сортын чинжүү 1.6 сая нэгж байдаг байна. Харьцуулахад Хабанеро сортын чилийн халуун нь 100 мянган нэгж байдаг аж. Эд Карри хоббиндоо хөтлөгдөн халуун чинжүү тариалж эхэлсэн байна. Тэрбээр “Pepper X” чинжүүг бүтнээр нь идсэн дэлхий дээрх тавхан хүний нэг юм. Түүний хэлснээр, эл чилийг идсэний дараа гурван цагийн турш ходоод нь шатаж байгаа мэт болж, нэг цаг бороон дор зогсон аймшигтай их өвдөлтөөс болж “ульж” байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )