Экологийн асуудалд анхаарал хандуулах гэж 24 цаг мод тэвэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

Ганын иргэн Абдул Хаким Авал ургаа модыг хамгийн удаан хугацаанд тэвэрч, дэлхийн дээд амжилт үзүүлжээ.

23 настай сэтгүүлч тэрбээр Кумаси хотын Соёлын төвийн дэргэдэх модыг 24 цаг 21 минутын турш тэврэн зогсжээ. Дүрэм ёсоор энэ хугацаанд тэр ганц ч удаа завсарлага аваагүй байна. Мод бол бүхий л хүн төрөлхтний амьдрал шалтгаалдаг амин чухал эх үүсвэр. Гана улсад модны нөөц улам бүр багасч байна гэж Гиннесийн дээд амжилтын номд орсон Абдул ярьжээ. Энэхүү үйлдлээрээ тэр цөлжилтийн асуудалд анхаарал хандуулахыг хүссэн ба мод тарихад чиглэсэн олон нийтийн сэдлийг төрүүлнэ хэмээн найдаж байна. Тэрбээр мод тэвэрсэнтэй тэнцэх хугацаанд 1461 мод тарих амлалт өгчээ.

Өмнөх рекордыг Уганда улсын экологийн идэвхтэн Фейт Патрисиа Ариокот 2024 оны эхээр тогтоож байжээ. Бүсгүй 16 цагийн турш мод тэвэрч зогссон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top