Шинэ Зеландын иргэн нэг хоногт 941 удаа гүүрнээс үсэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

 

Шинэ Зеландын иргэн Майк Херд гэгч нэг өдөр 941 удаа гүүрнээс үсэрч, банжи жампингийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. 41 настай залуу Харбор гүүрийг сонгосон байна. Тэрбээр 2017 онд дээд амжилт тогтоож байсан ба тэр үед 441 үсрэлт гүйцэтгэж байжээ.

Түүнээс өмнө Францын иргэн Франсуа Мари Дибон Шотландын Харри гүүрнээс нэг өдөрт 765 удаа үсрэлт хийн дээд амжилт тогтоосон байна.

Шинэ дээд амжилт тогтоосны төлөө Майк Херд 8.6 мянган шинэ зеланд долларын шагнал авчээ. Тэрбээр энэ мөнгөө сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top