Роналду дэлхийн дээд амжилт тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Саудын Арабын “Аль Насра” багийн довтлогч Криштиану Роналду ялагдалгүй тоглолтын тоогоор дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбооны (IFFHS) мэдээлснээр, “Аль Насра” баг “Персеполис” багийг 2:0 оноогоор, “Аль Ахли” багийг 4:3 оноогоор ялсны дараа Португалийн 38 настай довтлогч нэг ч хожигдолгүй 1001 тоглолт хийсэн тамирчин болов. Тэрбээр 776 ялалт байгуулж, 224 тоглолтод хайнцжээ. Нийт 1001 хожигдолгүй тоглолтоос домогт хөлбөмбөгч “Аль Наср” багтай 28, Манчестер Юнайтед-тай 284, Ювентус-тай 114, Реал-тай 386, Спортинг-той 21, Португалийн шигшээ багтай 168 тоглолт хийжээ. Карьерынхаа туршид Роналду нийт 1183 тоглолт хийгээд байна.

Португалийн хөлбөмбөгч 2023 оны нэгдүгээр сарын 2-оос хойш Саудын Арабын “Аль Наср” багт тоглож байна. Гэрээ ёсоор тэр жилд 200 сая евро авна. Энэ улиралд Роналду найман тоглолт хийж, нийт есөн гол, таван ашигтай дамжуулалт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top