Роналдо шинэ бие хамгаалагчтай болж, Жоржина сүйн бөгжөө харуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17


Португалын шигшээ болон Саудын Арабын “Аль Наср”-ийн довтлогч Криштиано Роналдогийн бүсгүй Жоржина Родригес инстаграмдаа сүйн бөгжтэй зурагаа оруулжээ. 31 настай аргентин гаралтай бүсгүй зургийнхаа дор арабаар “Биднийг муу бүхнээс хол байлгаач, аминь” хэмээн бичжээ.
 

Роналдотой 2016 онд танилцаж, хамтдаа амьдарсан ч гэлээ одоо хүртэл тэд гэрлээгүй, хуримаа хийгээгүй. 7 настай Алана, 2 настай Белла охиныг Жоржина төрүүлсэн. Мөн Роналдогийн гурван хүүхдийн хойт эх юм.  “Би Жоржина” хэмээх баримтат кинонд өдий хүртэл гэрлэхгүй байгааг найзууд нь “цаашлуулдаг” тухай ярьсан удаатай. “Найзууд маань энэ талаар үргэлж наргиа хийдэг юм. “Үгүй ээ, тэгээд хурим яачихав аа?” гэнэ. Женнифер Лопесийн “The Ring Or When” дууг гарснаар хойш байнга дуулж өгнө. Гэхдээ би нэг их тоодоггүй юм” гэж Жоржина ярьсан байдаг.
 

 

Тэгвэл 40 настай Криштиано Роналдогийн хувьд хэзээ гэрлэж, хуримаа хийхээ зарлаагүй хэвээр байна. “Хоёулаа хэзээ нэгэн цагт заавал гэрлэнэ. Үүнийг ч тэр мэдэж байгаа. Магадгүй жилийн дараа эсвэл зургаан сарын дараа, бүр сарын дараа ч гэрлэчих юм билүү. Ямар ч байсан бид хоёр гэрлэнэ гэдэгт би 1000 хувь итгэлтэй байна” хэмээн Роналдо өгүүлсэн юм. Хэдийгээр гэрлээгүй ч гэлээ Роналдо бүсгүйгээ “эхнэр” гэж хэд хэдэн удаа олны өмнө гарахдаа хэлсэн удаатай.  Ноднин жил Дубайд Globe Soccer Awards шагнал гардахдаа “Миний том хүү, миний эхнэр” энд ирсэн байна хэмээн танилцуулж байлаа.

\


Роналдогийн хувийн амьдралын тухай өөр нэг шинэ мэдээ нь шинэ бие хамгаалагчтай болжээ. Бие хамгаалагчдын хуучин багаасаа татгалзаж, Клаудио Мигель Ваш гэх ахлахтай бие хамгаалагчдын бүрэлдэхүүнтэй болсон байна. Саудын Арабын нийслэлд амьдрахад, мөн сошиал ертөнц дэх аюул ихэссэн тул солиход хүрсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ Клаудио Ваш нь өмнөх бие хамгаалагчдыг бодвол илүү хэрцгий, ширүүн харилцаатай бололтой. Саявтархан Парист болсон загварын шоуны үеэр Роналдогийн зургийг авах гэсэн гэрэл зурагчид руу ширүүлхэж, өөдөөс нь хурц гэрэл тусгаж, холдуулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.125) 2025 оны 04 сарын 21

Том хүү нь алдарт загвар өмсөгч Ирина Шейкийн хүү байх аа .Их царайлаг юм ээжийгээ дуурайгаад

0  |  0
Ronaldo (139.5.216.173) 2025 оны 04 сарын 21

Hòw àŕè you

0  |  0
Close menu