Нэгэн таксинд Криштиано Роналдо, Кака, Марсело гурав хамтдаа инээлдэн сууж яваа зураг сошиал ертөнцөөр хэдэн жилийн өмнөөс эрчтэй тарсан. Тэгвэл энэ зургийн түүхийг тухайн таксины жолооч Лукас ийн ярьсан байна.
“Тэр өдөр би ажилдаа явмааргүй санагдаад болдоггүй. Гэвч эхнэр маань “Ажилдаа яваач ээ!” гэсээр байгаад аргагүйн эрхэнд гаргасан.
Тэгсэн чинь замдаа ямар том адислал хүртсэн гээч. Гар өргөөд зогсож буй Марселог хараад бүр яахаа мэдэхгүй больчихсон. Арай ч бодит биш байх аа, гээд эхэндээ итгэсэнгүй. Зөвхөн Марсело ч биш цаана нь Роналдо, Кака хоёр зогсож байгаа юм чинь. Ер нь би амьдралдаа тэр удаагийнх шиг тийм хариуцлагатай, анхааралтай такси барьж үзээгүй юмдаг.
Марсело инээмсэглэн “Хижээл насны хэдэн эрийг аваад явчихгүй биз? Хурдалж үзээрэй” гэсэн. Харин Криштиано “Наад Марселогоо битгий тоо. Наадахь чинь бүр машин ч барьж чаддаггүй юм” гээд жуумалзаж билээ. Тэгэхэд нь би дахиад итгэж ядан “Нээрээ Марсело? Үнэхээр та нар юм уу?” гэж бодож байгаа. Тэгсэн Марсело “Наадахийнхаа ярихыг битгий сонс, Лукас. Наадахь чинь худлаа бэлтгэлээс өмнө очиж, хэдэн чөлөөт цохилт хийчихье гээд яараад байгаа юм” гэж билээ. Таксины жолооч хийж буйдаа харамсаагүй ганц өдөр минь тэр дээ” хэмээн таксины жолооч Лукас дурсжээ. Лукасыг ч хөлбөмбөгийн хорхойтнууд Дэлхийн хамгийн жаргалтай таксины жолооч гэж өргөмжилсөн удаатай.
Сэтгэгдэл ( 2 )
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
Олон жилийн өмнө Номин талст хамтлагыг УБ-аас Дархан луу хүргэж өгч билээ. Дэлгэрмөрөн нь согтуу тоглолтын мөнгөө чамлаад уйлагнаад бусдыгаа харааж зүхээд л явсан