Роналду оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 18

Португалийн домогт хөлбөмбөгч Криштиану Роналду 2025 оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчөөр тодорсон тухай Forbes мэдээлжээ. Саудын Арабын "Аль-Наср" клубт тоглож байгаа Роналду энэ онд 280 сая ам.долларын орлого олсноос 50 сая ам.долларын орлого нь реклам, сурталчилгаа зэргээс олжээ.

Аргентины домогт хөлбөмбөгч Лионель Месси 130 сая ам.долларын орлоготойгоор удаалсан байна. "Интер Майами" клубийн довтлогч 60 сая ам.долларын цалин авсан бол үлдсэн орлого нь мөн л реклам сурталчилгаа зэрэг нэмэлт орлого. Саудын Арабын "Аль-Иттихад" клубийн довтлогч Карим Бензема гуравт бичигджээ. Тэрбээр 104 сая ам.долларын орлоготой ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top