.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд:
- 50 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийсэн гадны хөрөнгө оруулагчдыг дэмжиж 20 жилийн хугацаанд татварын орчныг тогтворжуулах шийдвэр гарлаа.
- Монгол бол уул уурхай, эрчим хүчний орон учраас маш том хөрөнгө оруулалт хийх сонирхол их байдаг. Тэд урт хугацаанд татварын болон бодлогын орчин тогтвортой байхыг хүсдэг. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх нь хуулийн гол зорилго.
- Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн нэг нь ногоон чөлөөлөлт юм. Ногоон буюу шинэ эдийн засгийг тууштай дэмжих шийдвэр гаргаад ажиллаж байна. Үүний хүрээнд ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний төсөл, нарны батерей, салхин сэнс зэрэг энэ салбарыг хөгжүүлэх төслүүдэд шаардагдах тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь чөлөөлнө.
Сэтгэгдэл ( 0 )