
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа.
- Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Монгол Улсын Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль.
- Хуулийн төслийг дагалдуулж Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах 99 хуульд өөрчлөлт оруулна.
- Мэргэжлийн нэгдсэн холбоодод төрийн зарим чиг үүргийг буюу 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг шилжүүлнэ.
- Төр бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.
- Гадаадын банк байгуулах, цахимаар бизнес эрхлэх эрх зүйн орчныг шийднэ.
- Жижиг, дунд бизнесүүд илүү хурдан эхэлнэ
Сэтгэгдэл ( 0 )