Монголд хамгийн их нөлөөллийн аян хийсэн GenZ үеийн төлөөлөл бол Б.Гүнзаяа. 2016 оноос хойш тасралтгүй 4 аян хийж сошиал болон хууль хүчний байгууллага хүүхэд залуусыг холбох гүүр болж байгаа түүнийг Unfriend аянаар нь олон нийт анх мэддэг болсон.
Сошиал орчныг цэгцлэх үйлст өөрөө нөлөөлөгч бүсгүй зориглон орсон нь шинэ зүйл байлаа. “5 группт лайк шэйр хийж бэлэг ав” гэж дагагчдаа өсгөдөг танил маркетинг танил санаанаас түүний масст чиглэсэн нөлөөлөл цоо шинэ зүйл байв. Фэйсбүүкт төдийгөөс өдий хүртэл үргэлж эерэгийг түгээж ирсэн Б.Гүнзаяа хүүхдүүдийн эрх, бие биедээ үзүүлдэг дарамт хурцаар яригдаж байгаа энэ үед “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяныг зориглон эхлүүлсэн нь үр дүнд хүрч Төрийн ордонд 800 хүн чууллаа. Цаашдаа аян улсын хэмжээнд үргэлжлэх болно.
Хүүхэд хамгааллын байгууллагууд Хүүхэд гэр бүл хөгжлийн газрууд гэхчлэн маш олон “хүүхэд” тодотголтой газрууд байдаг ч ингэж орон даяар аянд хамруулж байсан түүх байхгүй. 21 аймаг Улаанбаатар хотыг хамарсан аянд сар хүрэхгүй хугацаанд 250 мянга гаруй хүүхэд хамрагдаж улсын хэмжээнд дохио болж чадлаа. Шинэ үеийнхэн ийм л хариуцлагатай дараа дараагийн хойч үе дүү нартаа санаа тавьсан алхмууд хийж чадаж байна. Б.Гүнзаяа нямбай зарчимч зөв мессэж түгээх эерэгийг санаачлагч байдлаараа дахин давтагдашгүй. Залуус хөдөлмөрлөж байна. Хүүхдүүдэд тэд л нөлөөлөх нь. Улсын хэмжээнд нөлөөлөл үүсгэх энэ давалгаанд нэгдээгүй сонсоогүй хүн байхгүй байгаа нь том амжилт шүү.

Сэтгэгдэл ( 0 )