
ТВ8 телевиз, HR Corporation-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран хэрэгжүүлж буй сэтгэлгээний “Be Strong” реалити шоунд сонгогдсон оролцогчид сэтгэлгээний өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлсэн.
Өөрөө сэтгэлгээний хязгаараа давсны дараа бусдад нөлөөлөл үзүүлэх нь зүйтэй гэж үздэг оролцогч бол усанд сэлэлтийн ОУ-ын хэмжээний мастер, Монгол Улсын усанд сэлэлтийн багийн болон хувийн 7 удаагийн рекордыг эзэмшиж буй улсын шигшээ багийн тамирчин Уянгын Бэлгүдэй.
Уйгагүй бэлтгэл, тууштай зан, магтаал дунд өссөн түүнд үзэгчдийн сөрөг сэтгэгдэл амаргүй байгаа. Гэсэн ч шударга зан, хэрсүү байдал нь шоунд өнгө нэмж, өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгосоор байна.
Оролцогчид дугаар бүрт "амаргүй" гэх үгийг хойш тавьж зөвхөн өөртэйгөө ажиллаж түүнээс гарах бодит өөрчлөлтөөр хоорондоо өрсөлдөж байгаа. Тэд мэргэжлийн багшийн зөвлөгөөг дагаж гэрийн даалгавараа хэр биелүүлсэн бол. Нэгнийхээ нүүр лүү харж байгаад үнэнийг нь хэлж чадах эсэх, сэтгэлгээний хувьд цэгцэрч чадсан эсэхийг өнөөдрийн дугаараас хүлээн авч үзээрэй.

Хүрээгээ тэлж, сэтгэлгээний хязгаараа задласан цор ганц ялагч 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох болно. “Be strong” реалити шоунд шигшигдэн үлдэхийн төлөөх хэн нь хэрхэн оролцох бол?
“Be strong” реалити шоуны хагас финаль хаяанд ирсэн. Сэтгэлгээний өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлсэн найман оролцогчийн дахин нэг бодит өөрчлөлт цэгцэрч яваа эсэхийг харуулах шоуны 8 дахь дугаарыг өнөөдөр орой 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.
ХАЛУУ ТӨӨНӨХ ҮНЭНГ ХЭН ӨӨРТ НЬ ХЭЛЭХ БОЛ...
.jpg)





Сэтгэгдэл ( 0 )