Л.Энх-Амгалан: Сургууль нийтээрээ сайн үнэлгээтэй ажиллаж байж үр дүн гардаг журамд шилжсэн

Ж.Сондор | Zindaa.mn
51 минутын өмнө

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн үнэлэх талаар дараах тайлбарыг өгчээ. 

Тэрээр "Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг эцэслэн батлахдаа багш нараас судалгаа авч, аргачлал боловсруулсны үндсэн дээр хамгийн тохиромжтой аргыг сонгосон. Өмнө нь багшийг захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч, хамт олон, суралцагч, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч зэрэг маш олон хүний оролцоотой үнэлдэг байсан.

Харин шинэ гүйцэтгэлийн үнэлгээ нь багш ганцаараа хичээхээс илүүтэйгээр сургууль нийтээрээ сайн үнэлгээтэй ажиллаж байж үр дүн гардаг журамд шилжсэн" гэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top