Ногоон орон сууцны барилгын дүрэм, стандартын төслийн хэлэлцүүлэг болж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 05

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууцны төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Ногоон орон сууцны барилгын дүрмийн төсөл, EDGE хэрэглэгчийн гарын авлагын орчуулгын төсөл, материалын стандартын төслийн хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр (2026.06.05) Барилгын хөгжлийн төвийн Барилгачин танхимд болж байна.

Хэлэлцүүлэгт төр, засгийн холбогдох яамд, нийслэлийн удирдлага, хэрэгжүүлэгч агентлагууд, мэргэжлийн холбоод, инженер, архитектор, судалгааны байгууллагууд болон олон улсын санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож, ногоон барилгын бодлого, стандарт, норм нормативын шинэчлэлийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр ногоон орон сууцны төлөвлөлт, EDGE гарын авлагын орчуулга болон барилгын материалын стандартын төслүүдийг танилцуулж, цаашдын хэрэгжилтийн талаар мэргэжлийн түвшний санал, зөвлөмжийг хэлэлцлээ.

Уулзалтад: Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хот Байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов, "Барилгын хөгжлийн төв"-ТӨҮГ-ын Хот төлөвлөлт, суурьшлын хөгжлийн газрын дарга Батболд, Барилга байгууламжийн норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, Улаанбаатар Хотын Нэгдсэн Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн Зохицуулагч Б.Баатарзориг, дэд зохицуулагч Б.Хишигтогтох болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүд оролцлоо.

Төслийн зүгээс хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох бодлого, стандартын боловсруулалт болон хэрэгжилтэд тусган ажиллана.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.162) 2026 оны 06 сарын 12

\nШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

0  |  0
Top