Барилгын хөгжлийн төвийн ажилтнууд "Тэрбум мод"-нд нэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд барилгын салбарынхан нэгдэж, салбарын 100 жилийн ойн хүрээнд Дарь-Эх цогцолборт 1000 мод тарьж, “Барилгачин” төгөл байгууллаа.

Намрын мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “20 минутын хот” хөгжлийн төвийн албан хаагчид оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.

"Барилгачин” төглийн цаашдын арчилгаа, хамгаалалтыг "Дарь-Эх цогцолбор" хариуцан ажиллахаар боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top