Монгол Улсын барилга, орон сууц, дэд бүтцийн салбарт үүсээд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт болон стратегийн түншлэлийн боломжийг нээх, дотоод болон олон улсын шинэ хөрөнгө оруулагчдыг салбарын бодит төслүүдтэй шууд холбох зорилготой "INVEST MONGOLIA CONSTRUCTION DEALMAKERS SUMMIT" дээд хэмжээний уулзалт энэ сарын 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь урьдчилан сонгогдож, шалгуур хангасан барилгын төслүүдэд зориулж "Dealmakers Matchmaking" буюу хөрөнгө оруулагчидтай тулж ажиллан, шууд санхүүжилт татах B2B заалны уулзалтыг бий болгож байгаад оршино.
Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар MICS Advisory Group болон Invest Mongolia – Construction Dealmakers Summit ажиллаж байгаа бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд болон салбарын холбоод дэмжиж оролцох тул хөрөнгө оруулагчдад төрийн бодлогын тодорхой чиглэл, эрх зүйн таатай орчин, баталгааг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.
Барилгын салбарын бизнес эрхлэгчид төслөө олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад мэргэжлийн түвшинд танилцуулж, стратегийн түншлэл эхлүүлэх ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )