40 дэх удаагийн “Барилга ЕХРО” олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
15 минутын өмнө

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг өнөөдөр /2026.09.11/ “Буянт-Ухаа” ордонд нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн санаачлагч, “Барилга МН”-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат барилгачин Б.Жүгдэр, тус яамны Сайдын зөвлөх Б.Буяндэлгэр, Сайдын зөвлөх Н.Одгэрэл, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер З.Энх-Оргил, Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Монголын барилгачдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат барилгачин Ц.Эрдэнэбат, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын гавьяат барилгачин Г.Мягмар, Монгол Улсын гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн Ерөнхий ивээн тэтгэгч “Улаанбаатар Групп” ХХК-ийн Төслийн удирлагын газрын захирал Х.Жардембек, Ивээн тэтгэгч “ЭЙ ЖИ ЖИ ЭС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Базаргүрүү болон төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын бусад төлөөлөл оролцлоо.

Үзэсгэлэнд 400 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 100 орчим олон улсын компани барилгын материал, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ, орон сууц, амины орон сууц, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт, шинэ технологи, инновац, интерьер, экстерьер дизайн, дэд бүтэц зэрэг чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна.

“BARILGA EXPO 2026” нь барилгын салбарын шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос танилцуулахын зэрэгцээ дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, бизнесийн шинэ боломжийг өргөжүүлэх чухал талбар болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top