.jpg)
Дэлхийн 70 гаруй улс орны 1,400 гаруй шилдэг залуу мэргэжилтнүүд мэргэжлийн ур чадвар, технологийн дэвшил, бүтээлээрээ өрсөлддөг 48 дахь удаагийн “WorldSkills Shanghai-2026” дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох багш, суралцагчдыг үдэн морьдуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
БНХАУ-ын Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн, конвенцийн төвд (NECC) болох тус тэмцээнд Монгол Улс нийт 12 чиглэлээр оролцож байгаагаас Барилгын салбарын үндсэн 3 чиглэлд манай залуу мэргэжилтнүүд болон эксперт багш нар эх орныхоо нэрийг гаргахаар бэлтгэл сургуулилтаа бүрэн ханган мордож байна.
Барилгын салбараас ДЭЛХИЙН ТАВЦАНД өрсөлдөх оролцогчид ба экспертүүд:
• Сантехник, халаалтын систем (Plumbing and Heating):
-Үндэсний ялагч, оролцогч: Б.Ууганбаяр
-Мэргэжлийн эксперт багш: Б.Сайнхүү (БПК)
• Барилгын өрөг угсрагч (Bricklaying):
-Үндэсний ялагч, оролцогч: Ц.Баттүвшин
-Мэргэжлийн эксперт багш: О.Наранбаатар (БПК)
• Хуурай хийц, гипсэн хавтангийн угсралт (Plastering and Drywall Systems):
-Үндэсний ялагч, оролцогч: Б.Батбаатар
-Мэргэжлийн эксперт багш: Г.Батмөнх (“Кнауф Гипс” ХХК-ийн сургалтын менежер)
Салбарын хүний нөөц, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаа
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын салбарын инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулах, олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )