.jpg)
"Top Gun: Maverick", "Jumanji" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйнхээ хүүгийн гарт амиа алджээ.
Энэ жил 81 нас хүрсэн Жэймс Хэндиг гэртээ нас барсан тухай дуудлага Лос-Анжелес хот дахь гэрээс нь иржээ. Дуудлага өгсөн эрэгтэй түүний аминд хүрсэн этгээд байсан бөгөөд цагдаа нар хэргийн газар очиход цээжиндээ олон удаа хутгалуулсан, ухаангүй байдалтай Жэймс Хэнди гэрийнхээ гадна хэвтэж байжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ.
Сэжигтэн 44 настай Майкл Глэдхилл ээжтэйгээ буюу талийгаачийн найз эмэгтэйтэй хамт амьдардаг бөгөөд одоогоор чухам ямар асуудлаас үүдэн түүний аминд хүрсэн болох нь тодорхойгүй байна.
Талийгаач жүжигчин Жэймс Хэнди нь 1977 онд анх кино урлагт хөл тавьжээ. Тэрээр "Taps", "Arachnophobia", "Logan" зэрэг кинонууд болон "The X-Files", "NYPD Blue", "Castle", "The West Wing", "Alias", "Beverly Hills, 90210" зэрэг Америкийн маш олон алдартай цувралуудад дүр бүтээж, амьдралынхаа турш нийт 150 орчим кинонд дүрээ мөнхөлжээ.



Сэтгэгдэл ( 0 )