
Энэ сарын 3-ны өдөр БНСУ-д орон нутгийн сонгууль болон парламентын нөхөн сонгууль зохион байгуулагдсан. Уг сонгуульд одоогийн Ерөнхийлөгч И Жэ Мёны тэргүүлж буй Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд Сөүл хотын хэмжээнд 10 гаруй байршилд саналын хуудас дутсан тул сонгогчид үүнийг эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулжээ.
Цагдаа нар өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах санал авах байран дахь үлдсэн саналын хайрцгуудыг хамгаалалтад авлаа. Жагсагчид санал хураах хайрцгийг хоёр өдрийн турш СЕХ-д өгөөгүй жагсагчдыг 1000 гаруй алба хаагч албадан тараан, хоёр саналын хайрцгийг авч чаджээ.
Саналын хуудас дутсан учир сонгогчид олон цагаар хүлээх, саналаа өгч чадалгүй буцах зэрэг зөрчил илэрчээ. Сонгогчид энэхүү үйлдэл нь сонгуулийг луйвардаж буй нэг хэлбэр гэж үзэн ийнхүү жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн байна. Уг жагсаалаас үүдэн СЕХ тухайн бүс нутгуудад сонгогчдсон гишүүдийг зарлаж чадахгүйд хүрч, хариуцлагагүй байдал үүсгэсэндээ албан ёсоор уучлалт хүсэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн байна.



Сэтгэгдэл ( 0 )