Өнөөдөр 2026.06.04. Энэ оны 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандаж, 20 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Түрэмгийллийн золиос болсон гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр, Тяньаньмэний талбайд 1989 онд болсон эсэргүүцлийн жагсаалыг дурсах өдөр юм.
Унгарт өнөөдөр Үндэстний эв нэгдлийн өдөр бол Эстонид Төрийн далбааны, Молдавт Банкны ажилтнуудын, Финландад Батлан хамгаалах хүчний өдөр тохиож байна.
Өнөөдөр Италийн дуурийн дуучин Чечилиа Бартоли, Английн жүжигчин Рассел Брэнд, Америкийн жүжигчин Анжелина Жоли, Оросын улстөрч Алексей Навальный, Америкийн уран гулгагч, Олимпын аварга Эван Лайсачек, Германы хөл бөмбөгч Лукас Подольски, Бутаны хатан хаан Жецун Пема Вангчук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1561 онд Лондон хотын Гэгээн Павелын сүмийн оройд аянга буусны улмаас шатав. Сүмийг дахиж хэзээ ч сэргээн засварлаагүй билээ.
1716 онд Хойд Америкийн Луизианад анх удаа африк болуудыг авчирчээ.
1783 оны энэ өдөр Францын зохион бүтээгч Монгольферийн ах дүүс агаарын бөмбөлөгөөр нисэж олон нийтэд харуулав.
1917 оны энэ өдөр Нью-Йорк дахь Колумбын их сургуульд анх удаагаа Пулитцерын шагнал гардуулжээ.
1942 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Японы тэнгисийн цэргийн адмирал Нагүми Чүичи Хавайн бүлэг арлын нэг хэсэг "Мидвей" аралд цэрэг оруулах тушаал буулгав.
1970 оны энэ өдөр Тонга тусгаар улс болов.
1975 оны энэ өдөр Их Британийн парламентын хурлыг анх удаагаа шууд эфирээр дамжуулжээ.
1986 онд АНУ-ын цэргийн тагнуулын нууц тайланг Израилын талд өндөр үнээр худалдсан Жонатан Поллардыг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноов.
1989 оны энэ өдөр Бээжинд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг дарсан байна.
2000 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Москва дахь Америкийн Элчин сайдын яамны шинэ корпусыг албан ёсоор нээжээ.
2004 оны энэ өдөр Америкийн санхүүч Жорж Сорос терроризмтой хийсэн тэмцэл нь АНУ-ыг хохирогчоос гэмт хэрэгтэнд хүргэсэн гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ “Есдүгээр сарын 11-нд болсон террорист ажиллагаанаас илүү олон гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн” гэсэн байна.
2010 онд АНУ-ын сансар судлалын түүхэнд арилжааны зорилготой "SpaceX" хөтөлбөрийн анхны хөлөг болох "Falcon 9" пуужин амжилттай хөөрөв.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )