Ж.Энхбаяр: Хиймэл оюун ухаан буюу дата төвд Монгол Улс ээлтэй бүс нутаг болно

Ж.Сондор | Zindaa.mn
57 минутын өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ямар байсан талаар нарийвчилсан судалгаа хийлээ. Энэ хүрээнд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангах төв”-ийг Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулж, бүх салбарын хөрөнгө оруулагчидтай уулзлаа.

Эндээс хэд, хэдэн томхон шийдвэр гаргасныг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Монгол Улс бизнесийн орчноо сайжруулах, итгэлтэй, найдвартай гэдэг дүр төрхөө бүрдүүлэх шаардлага бий болжээ.

 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэн баталснаар,

 

  • Санхүүгийн салбарт өргөн боломж нээнэ.
  • Ажиллах хүчний дутагдлыг арилгах үүднээс аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэр, шинэ технологийн салбаруудыг ажлын байрны төлбөрөөс чөлөөллөө.
  • Хиймэл оюун ухаан буюу дата төвд Монгол Улс ээлтэй бүс нутаг болно.
  • Хөрөнгө оруулагчдын гомдол маргааныг шийдэхэд том ахиц гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top