Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр ХОРИГЛОЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Замын цагдаагийн газраас 2026 оны 05 сарын байдлаар гаргасан статистик мэдээллээр сүүлийн нэг жилийн хугацаанд скүүтер, мопед, сурронтой холбоотой ослоор гэмтэж хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 35%-иар өссөн бөгөөд 80% нь насанд хүрээгүй хүүхэд байна. Үүнд:

  • 2025 онд Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 94 хэрэг зөрчил.
  • 2026 онд буюу хөдөлгөөн эхэлснээс хойш 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сар хүртэл: Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 124 хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Үүнийг таслан зогсоох, хуулийн дагуу болгох үүднээс Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387, 2026 оны “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжийг тус тус хянаж, хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулан түрээсийн мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох, зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай” хуульд нийцүүлэх, 18 насанд хүрээгүй иргэн ашиглах боломжгүй болгох, явган хүний замаар зорчуулахгүй тохиргоо тохируулга хийх, бүрэн бүртгэлжүүлэх, “Замын хөдөлгөөний тухай” хуульд заасан аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа үйл ажиллагаа явуулах талаар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулах болжээ. 

Авлигатай тэмцэх газрын хариу болгож, нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжуудыг 2026.06.02-ний өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(66.181.180.26) 39 минутын өмнө

Олон хүүхэд бэртлээ

0  |  0
Top