“Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дараа анх удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болоод удаагүй байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлага ногдол ашиг тараахтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарласан юм. Өнөөдрийн хэвлэлийн хурлаас онцлох зүйлсийг та бүхэнд хүргэе.
Ногдол ашиг хэлбэрээр 1.8 их наяд төгрөг олгоно
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2019 оны ашгаас ногдол ашиг хуваарилахаар болсон билээ. Компани ногдол ашиг хэлбэрээр 1.8 их наяд төгрөг олгохоор болоод байна.
Тус компанийн хувьцааны 85.4 хувийг Засгийн газар, 14.7 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж байгууллага эзэмшдэг. Үүнээс үзвэл 800 гаруй тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар төсөл хөтөлбөрүүддээ зарцуулах бол 200 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд олгоно. Гэхдээ Засгийн газарт олгох 800 тэрбумын ногдол ашгийг үнэт цаас хэлбэрээр олгох юм байна.
Нэгж хувьцааны ногдол ашиг 90 төгрөг ч 81 төгрөг болж буурна
Энэ мэдээллийг сонсоод эрхэм уншигч та уурлаж магадгүй. Гэхдээ уурлахаа түр азнаарай. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувийн татвар ногдуулна. Тиймээс нэгж хувьцааг 90 төгрөг гэж тооцсон бол иргэд гар дээрээ 81 төгрөг авна гэсэн үг.
Нэг цэгийн киоск ажиллана
Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх үүднээс нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг 360 суманд нэг цэгийн киоск ажиллуулахаар болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Гэрэгэ” компанийн хамтран хөгжүүлсэн уг киоск нь зөвхөн иргэний үнэмлэхээ уншуулаад хувьцааны мэдээллээ авах, ногдол ашгаа хүлээн авах дансаа сонгох зэрэг ажиллагааг нэг дор хийх боломжтой юм байна.
Ингэснээр иргэдийн заавал бүрдүүлэх ёстой найман төрлийн бичиг баримтыг нэг дороос авах боломж бүрдэж буй аж.
Сэтгэгдэл ( 8 )
10 jil noogdol ashig ogoogui yvj irsen ch teevriin hols nereer asar ih mongiig hedheen darga nariin company idej irsen ni odoo hurteeh gej bui noogdol ashgiin hajuud mash baga too garah bh. Manai ulsiin buh um neg iimerhuu l bgan sergelen ni zavshdag zarchimtai. teriigee zah zeel gedeg dalbaa n dor nuuchihsan.
Nuurs gargah gej olon jolooch tamlaad baidgiin uchir ni teeverleltiin hols boloh olon terbumiig ard ni bga manangiin tomchuud huvaaj avdag bolohoor tomor zam barihgui teegluuleed baidag .
Хөдөөдөө очиж амьдар
Нутгаа ухсан хөдөөний хотын амьдралд баяссан хөдөө гарвалууд харий та нарыг мөнгөө улсдаа өгөхыг чинь
Мөнгөө авна...\nМөнгөө авахгүйнь улсдаа тушаагаад квитанцаа пэйс дээрээ тавиарай.\nТэгээд улсдаа хэдийг төвлөрүүлж өгөв гэдгийг харийй
Бид монго авмааргуй байна. Энэ монгоор бодитой нэг салбарт хэрэгтэй бутээн байгуулалт хийгээч Еронхий сайдаа!!!!! Тэтгэврийн ор тэглэх, газар унэгуй огох , хувьцаа омслох унэгуй Огох Цалин нэмэх тэтгэвэр нэмэх энэ их Монгийг зов менежмент хийн бутээн байгуулалт хэрэгэ дээ. Эсвэл ороо тол Бид тэсвэрлэе!!!!
ТЭР МӨНГӨӨРӨӨ ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА БАРИАЧ . НҮҮРСЭЭ ГАРГАХ ГЭЖ ХЭДЭН ЗУУН ЖОЛООЧ НАРЫГ ТАМЛАХАА БОЛИОЧ . УЛС ЮМ БОЛ БҮТЭЭН БОСГОЛТЫН АЖИЛ ХИЙЛ ДЭЭ . НААД ЗАХ НЬ МАСКНЫ ҮЙЛДВЭР БАРИАЧ . БАС ХОГНЫ ҮЙЛДВЭР ЦАХИЛГААН СТАНЦ ХИЙХ АЖИЛ ЯМАР ИХ БАЙНАА .
zaza yum hvrtehgvin b.a..2 udaa surgaltiin tulburt avsan,tgd vldeh yumgvi..ergvvlj avah bolomj uguuch..