Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзаж баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно” гэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээ хийж, иргэдэд хэрхэн хуваарилахталаар Засгийн газар өөрийн эрх зүйн орчинд тохируулж, дүрэм журам боловсруулах ёстой гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болж, гурван их наяд орчим төгрөгийг иргэдийн Хуримтлалын дансанд байршуулахаар болсон юм. Хэдийгээр бүтээн байгуулалтын чухал төслүүдэд зарцуулахаар байсан ч ийнхүү иргэдийн хуримтлалын дансанд байршуулахаарболсон билээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учралын зүгээс Оюутолгойтой ногдол ашиг авахаар тохиролцсон ч хэдий хэмжээний мөнгөн дүнтэй байх нь тодорхойгүй тухай мэдэгдсэн. Түүнчлэн Оюутолгойн хувьд энэ эгзэгтэй цаг үед Хятадын талын боомтын шинэчлэлээс үүдэн зэсийн баяжмалын экспорт саарч, гүний уурхайд газар хөдлөлөөс үүдсэн чичирхийллийн улмаас үйл ажиллагааг нь түр тасалдсан зэрэг нөхцөл байдалтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 16 )
та нарын хулгайлсан мөнгийг бас цуглуулж тараамаар байна
Дэмжиж байна дансандаа авна\n
Дансандаа мөнгөө авцгаая аа.
bi helltguugeer medjigaa bailgude yumni un bugd osjiin yadjil tsalin intreee bas nemeer baina odor shongu uher mal shig hodlmorlood sarin tsalin2.1 say awj bn ene haanaac hurqu bnshde noogdol ashgaa awyoo bugdel or zeelee bagc gesen bagasgamaar baiga bizdee 126 gaa bid nariin toloo amidardg baimaari getel huwia hiceesen oorsdo zowhguigeer iregdee shulhaa bolildoo
abmaar bna
dansandaa abmaar bn
\nДансандаа авна
Дансандаа авмаар байна
Данс мөнгө аван хүсэз байна
Данс мөнгө аван хүсэз байна
Дэмжиж байна
Энэ этгээдийг яаж ч попорсон төрд ойртуулж болохгүй шүү.
Иргэд өөрсөдөө авна гэдгийг буруутгах аргагүй шалтгаан бол ЯАСАН нь мэдэгдэхгүй АЛГА болчихдог учраас хүмүүс гар дээрээ авна гээд байгаа болохоос алсдаа ашигтай зүйлд ХӨРӨНГӨ оруулалт хийх нь зөв.Ж: ГҮҮРЭН давхар зам тавих эсвэл метро төслөө барих зэрэгт хөрөнгө оруулбал аштай юу даа. Ерөнхийлөгч БУРУУ л үүрэг өгч байгаа харагдана билээ. Бэлэн мөнгө тараавал АШИГААСАА гэм нь ИХ шүү
SAGSUU BAGA DARGA CH BALLAJ TAVIH N AVAAGUI BGAA MUNGIIG TARAANA GJ BNA. KKK durak chin ORLOGOO NOTLOJ CHADAHGUI BOLOHOOR KKK
avmaar bna.
баярлалаа өгөх хэрэгтэй