“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 18

“Оюу Толгой” ХХК он гарснаас хойш эхний найман сарын байдлаар биет хэмжээгээр 276 мянган тонн зэс олборложээ. Ингэснээр орлогын гүйцэтгэл 5.5 тэрбум ам.долларт хүрч анх төлөвлөснөөс 1.9 тэрбум ам.доллароор давж биелжээ.

Тайлант хугацаанд гүний уурхайгаас эхний найман сарын байдлаар 9.4 сая тонн хүдэр боловсруулжээ. Мөн хүдэр дэх алтны гарц 339 мянган унц байжээ. Эдгээр нь бүгд анх төсөөлж байснаас давсан үзүүлэлт юм. Олон улсын зах зээлд үнэт металлын ханш өндөр байгаатай холбоотойгоор далд уурхайн олборлолтыг ахиулаад байна.

Ташрамд дурдахад компанийн санхүүгийн гүйцэтгэл сайн, Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан зэрэг хүчин зүйлсийг харгалзан талууд хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжуудыг судалж байна. Түүнчлэн 2027 оноос ногдол ашиг олгож, татвар хураамжийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
???? (73.240.33.186)  2026 оны 09 сарын 19

Оюу толгой айлын гэрт орж ирээд авдар савын нь уудлан мах гурилаар нь сайхан хоол хийж иднэ. Гэрийн эзэн монголхүү олон нялх нойтон хүүхдийн хамт тогоо руу гаа өнгийн шүлсээ залгин хэзээ нэг шавхруунаасаа өгөх бол хэмээн царай алдан сууна

1  |  0
Top