Рио Тинто | Оюутолгойн гүний уурхайн гарц өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
43 минутын өмнө

Рио Тинто компанийн гуравдугаар улирлын тайлан мэдээнд дурдсанаар зэсийн салбар тус компанийн нийт ашгийн 1/3-ээс илүүг бүрдүүлжээ. Ялануяа Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн гарц өссөн нь чухал нөлөө үзүүлсэн байна. Тайлант хугацаанд Оюутолгойн үйлдвэрлэл  өмнөх оны мөн үеэс 27%, эхний есөн сарын гүйцэтгэлээр 29% өссөн аж. 

Төмрийн хүдрийн томоохон уурхайнууд хаагдаж, бусад уурхайнуудын гарц буураад буй энэ үед Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл өссөн нь ашигтай ажиллахад нөлөөлжээ. Зэсийн салбарын өөр нэг уурхай болох Кеннеокттын зуухны сэргээн босгох ажлыг наймдугаар сард дуусгасан нь мөн ашигт ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэж байна.

Рио Тинто компанийн гуравдугаар улирлын тайлан мэдээгээр зэсийн үйлдвэрлэл нь 205 мянган тоннд хүрчээ. Энэ нь 2025 оны мөн үетэй дүйж очих үзүүлэлт аж.

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн Төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгаас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон. Уг мөнгөөр нийгэм, дэд бүтцийн суурь асуудлуудыг шийдвэрлэхээс төлөвлөөд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top