“Оюу Толгой” ХХК-ийн 2025 оны тайлангийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.34 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөр төлсөн гэх дүн гарчээ. Энэ нь Монгол Улсынтөсвийн татварын орлогын есөн хувьтай дүйж байна. Түүнчлэн 2025 онд үндэсний компанидтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 8.4 их наяд төгрөг төлжээ.
Оюу толгойн уурхайн 2025 онд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 387 мянган тоннд хүрсэн байна. Түүнчлэн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 460 мянган унц хүрсэн байна.
2025 оны 12-р сараас 570 сая ам.долларын зээл төлж, зээлийн хүүгийн төлбөрөө 48 сая ам.доллароор бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )