Засгийн газар “Оюутолгой”-н ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө буцаан татлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
46 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар 2027 онд “Оюутолгой”-гоос гурван их наядын ногдол ашиг авч, үүний хоёр их наядыг нь нийгэм, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар байсан. Гэвч Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Энэ тухай сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Иргэд  e-Mongolia-гаар дамжуулан цахим гарын үсгээрээ саналаа өгөхөд 56 мянга орчим иргэн "Оюу толгой"-н ногдол ашгаа Хуримтлалын сандаа хадгалах, Хуримтлалын сангаараа дамжуулан ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, ипотектоо зарцуулъя гэсэн санал өгсөн. Санал асуулгын үр дүнд харгалзан үзээд энэ хуулийг эргүүлэн татахаар Засгийн газар шийдвэрлэлээ” гэсэн юм.

Эргүүлэн татсан энэхүү хуулиар “Оюутолгой”-н ногдол ашгийн хоёр их наядын 40% буюу ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт төсөвласан байсан бол Үлдсэн 29% буюу 580 орчим тэрбум төгрөг боловсролын салбарт, үлдсэн 620 орчим тэрбум төгрөгийг боомт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд зэрэг бусад салбарт зарцуулахаар төлөвлөөд байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top