2019 онд дэлхий дахинд 1.43 их наяд ам.долларын ногдол ашиг хуваарилжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Өнгөрсөн жил дэлхий дахинд компаниуд нийт 1.43 их наяд ам.доллартой тэнцэх ногдол ашиг хуваарилжээ. Ногдол ашгийн нийт хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.5 хувиар өссөн байна.

Өнгөрсөн онд дэлхийн 1200 томоохон компаниуд ногдол ашиг тараажээ. “Rio Tinto”, “BHP”, “Royal Bank of Scotland” зэрэг Их Британийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нийт 105.8 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилсан аж. Энэ нь дэлхийн дунджаас 2.9 хувиар доогуур байна. Газрын тосны компаниудын ногдол ашгийн хэмжээ өссөн бол харилцаа холбооны компаниудынх буурсан үзүүлэлттэй гарчээ.

Европт Франц улс хөрөнгө оруулагчдад хуваарилсан ногдол ашгийн хэмжээгээр тэргүүлсэн бол Бельги улс сүүл мушгисан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top